Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 26 СУВИЛАГЧ байрандаа оржээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн  26 СУВИЛАГЧ байрандаа оржээ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан. Тэгвэл Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна. 

Энэ хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс 33 сувилагчид тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн шаардлага хангасан 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, байрандаа оржээ.

ВИДЕО: 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)