Л.Оюун-Эрдэнэ шийдчихжээ

Шийднэ гэдэг амаргүй, улс төрд. Нэг шийдсэн бол учраа харах амархан. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн дагуу өөрийнхөө хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлаар УИХ-д санал хураалгахаар шийдчихэж. Танхимын нь сайдууд хэлээд байна. Ээлж дараад л. Энэ бол намын Бага хурал гэгч рүүгээ оруулахаас өмнө хийх асуудал байсан л даа. Гэвч одоо оройтоогүй байна . МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг л Засгаас гаргая гэсэн. Ардчилсан намынхан ч гарч одно гэдгээ зарлачихсан. Шинэ даргаа сонгоно гээд О.Цогтгэрэл , Б. Пүрэвдорж тэргүүтэн нэгэнт намын дарга болохоор зодог шуудгаа базаагаад эхэлж. Х.Тэмүүжин нь амилдаг зомби биш дээ. Засагт яасан ч орохгүй гэж байна. Үнэндээ бол Ардчилсан нам Засагт байж байж л хил холболт, ураны төсөл хөдөлсөн нь үнэн. Ардчилсан намыг байлгая гээд зүтгээд байгаа Л.Оюун-Эрдэнийг энэ талаас нь харахад буруутгах аргагүй. Одоо тэгээд санал хураалтаар л асуудлыг шийдэх нь. Ардчилсан намынхан яаж санал өгөх юм бол. Засгаас гарна гэсэн ч Засгийнхаа өвийг зөв үлдээе гэвэл Л.Оюун-Эрдэнэ ялчих байх. Л. Оюун-Эрдэнийн туг явсан сайдууд ч байж байна. Ц.Туваанаас эхлээд. Ер нь, улс орныхоо төлөө, утга чанараа бодвол Л.Оюун-Эрдэнийн талд гишүүд кноп дарчих төлөвтэй. Үндэслэлгүй хөрөнгө хураах хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл нар амилуулах юм байна, хэрэгжүүлэх юм байна гэдэг итгэл ард түмний дунд их лавширсан нь тодорхой байна. Үнэндээ нийт олны баялагыг нэг хүн, хэсэгхэн хүн базаад хэнээ тустал идэж уухыг хэн зөвшөөрөх вэ дээ. Баялагын сан гэдэг зүйл чинь үүний төлөө л бий болсон сан. Цаана нь АН, ХҮН -ий хамтрал байсан. Одоо тэгээд Л.Оюун-Эрдэнэ шийдчихэж, Л.Оюун-Эрдэнээ байлгах эсэхийг парламент шийдчихнэ ээ.
Б.Галмандах
Ичдэггүй сда зайлаач
Эхлээд орлогоо нотол.хувийн орлоггоо нотлоогүй бж ,намын асуудал болгоод,цааш нь засгийн асуудал болгочих юм.Охлогоо л нотолчих...