Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.10.23

Ардчилсан нам О.Цогтгэрэлийн үед овоо асаж эхэллээ

Ардчилсан нам О.Цогтгэрэлийн үед овоо асаж эхэллээ

Ардчилсан нам О.Цогтгэрэлийн үед овоо асаж эхэллээ гэж ... Үндсэн Хуулийн Цэц өнөөдөр хуралдана. Түүний шийдвэр олон зүйлийг илэрхийлнэ. Засгийн газрыг огцруулсан тогтоол Үндсэн хууль зөрчжээ гэж харвал сонин сонин юм болно. Хурал удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хүнд тусна. Тэр Дэд даргаа өгнө, бүр Их хурлын гишүүнээ ч болих хуультай юм билээ. Цаашилбал аавын хаалга ч татах бололтой. Энэ байдал Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Цэндийн Сандаг-Очирт мөн адил үйлчилнэ. Тэр л дэмжээгүйг дэмжинэ гэдэг сонин томъёололтой санал хураалт явуулах асуудлыг бий болгосон. Түүнийгээ А.Ариунзаяа гишүүнээр уншуулчихсан. Түүгээр могой бариулчихсан. Хэрэв Үндсэн хуулийн бус аргаар төр эргүүлсэн гэдэг асуудал өнөөдөр Цэцийн шийдвэрээр батлагдвал Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа нарт хуулийн буулга хүнд буух магадлал өндөр байгаа юм. Ийм гишүүд УИХ-д байхгүй болно гэсэн үг. Яагаад гэхээр ингэж тайлбарлаж байгаа хуульчид, хууль тогтоогчид захаас аван байгаа юм. Улс төрийн өрөг талаасаа Одонгийн Цогтгэрэл их авьяаслаг нүүсэн. Түүнийг дарга болгосноор Ардчилсан нам эрх баригчдын хоёрын хоёр том даргыг нэгэн өдөр ойчуулсан түүхэн “амжилтыг” үзүүлэв. Гэхдээ энэ бол бодит амжилт мөн эсэхийг ирэх сонгуулиуд харуулна. Ер нь бол, урьд өмнийн Ардчилсан намын дарга наруудаас хэзээ ч энэхүү О.Цогтгэрэлийн үеийнх шиг тоглолт гарч байгаагүй юм. О.Цогтгэрэлд нүүдэл их байна. Тоглолт их байна. Ирэх сонгуулиудад үнэхээр хачин өөрчлөлт л ирдэггүй юм бол О.Цогтгэрэлийн толгойлж байгаа нам ялалт байгуулах бүрэн боломж бүрдсээр байна. Харин О.Цогтгэрэлд нэг сайн чанар байна. Алба тушаалын төлөө гүйдэггүй, шунадаггүй. Засагт орно гэж гүйхгүй, албан тушаалын саналын гох дэгээнд орохгүй гэдгээ байнга мэдэгдэж байгаа. Гэхдээ нэг үг хэлсэн. Тэр нь МАН засаглаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гээд нэг үг байгаа. Дээд шүүх Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг буцаасан байна лээ. Их улс төрөөс хамаарч байгаа биз. Их улс төрөөс хамаарсан их олон тоглолт угаасаа О.Цогтгэрэлд тохиолдоно. Намын генсекээ хэн болгохоос эхлээд ажил ч их байна. Намын генсекээ тавилаа гэхэд тэр хүн УИХ-д дэвшихгүй, харин нам нь ялбал Засгийн хэрэг эрхлэхийн дарга болж болох, жагсаалтаар сонгогдсон гишүүдийн намынхаа өмнө ямар эрх эдэлж УИХ-ын гишүүн байх вэ гэдэг олон асуудлаар О.Цогтгэрэлийн толгой онцгой ажиллачих нь, шинэчлэх нь гэсэн үнэмшил Ардчилсан намынханд байгаа бололтой юм. Ардчилсан нам О.Цогтгэрэлийн үед овоо асаж эхэллээ гэж улс төрийн ажиглагчид хэлж байгаа нь ортой. Б.Гал

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)