Цавчаа ногооны цавчигчид Цэцийн гишүүн болно
Одоогоос 2 жил гаруйн өмнө НОГООН АВТОБУСНЫ гэх дуулиан дэгдэж, нийслэлд үйлчилгээнд явуулахаар оруулж ирсэн автобуснууд шинэ биш хуучин “капитал” автобуснууд болох нь тогтоогдсон. Энэ үнэн ил болмогц олон нийт ч бухимдаж, хууль шүүхийн байгууллагынхнаас гэм буруутнуудыг даруй тогтоохыг шаардаж эхэлсэн байдаг Нийт 810 автобусыг өндөр өртгөөр худалдан авахаар гэрээлсэн байдаг. Гэвч хуучныг шинэ мэт болгож, дундаас нь хэсэг нөхөд тийм айхавтар ЦАВЧАА хийсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл "Цавчаа ногоон" автобусны хэрэгт хэн ч ял үүрэхгүй харинч төрийн өндөр алба хэргэм хашихаар болж байх шиг байна Илт том хулгай, авлигын гэмт хэрэг өрнөсөн байхад МАН нүдээ анин, шударгын эсрэг зогсож ард түмнээ доромжиллоо .Иргэдийг үагасны ой санамжтай гэж бодож байвал том эндүүрэл. Энэ дүр зургаас харахад энэ нийгэмд шударга ёс тогтож, авлига хулгай хэзээ ч арилахгүй нь бололтой, халагламаар. Арай л дэндэнэ гэмээр “топ луйвар”-ын гэрч нь та бид болчихоод сууж байна. Хохирогч нь Монголын ард түмэн бүхэлдээ. “Ногоон автобус”-ны асуудал өнөөдөр ҮАБЗ-ийн хуралдаан дээр яригдах хэмжээнд очиж байлаа яагаад “Тэнүүн огоо” компанийг сонгов, яагаад Солонгосын биш, Вьетнамаас автобус авчрав, яагаад шинийн үнээр хуучныг оруулж ирэв, яагаад хэний ч танихгүй хоёр солонгосоор уучлал гуйлгав... Яагаад, яагаад гээд олон асуулт “Ногоон автобус”-ны хэрэг цаанаа олон “но”-г нууж байгааг харуулаад байгаа юм.Тийм ч учраас “Тэнүүн-Огоо” ххк-ны захирал А.Ганхуягийг суллаж Тухайн үеийн түгжирлийн сайд байсан Ж.Сүхбаатарыг үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох гэж санаархаж байгаа нь ямар учиртай юм Ерөнхий сайд Н. Учралаа.Таны авилгалыг намаасаа эхлэн гээд бүлт бүлт яриад байсан хоосон хийрхэл байсымуу Гэхдээ Ж.Сүхбаатар сайд, албан тушаалаасаа чөлөөлөгдлөө, үүрэгт ажлаа ажлаа өглөө гээд ТЭДНИЙГ ХАРИУЦЛАГААС МУЛТЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ.Төсвийн тухай хуулиар Төсвийн ерөнхийлөн захирагчид бол тэд. Тэд бусдад эрхээ шилжүүллээ ч гэсэн энэ нь хариуцлагаас мултрах шалтгаан биш. Нэгэнт өөрийн эрх мэдэлд нь шилжсэн төсөв хөрөнгийг хувиарлан зохицуулж, захиран зарцуулах шийдвэр гаргасан хүмүүс бол тэд өөрсдөө.Тийм атал “Би ногоон автобусны худалдан авалтанд огт хамаагүй” гээд тэд хэлчихлээр, “Өө тийм үү” гээд орхичихдог хууль дүрэм гэж байж таарахгүй. Ард түмэн нүдтэй










