Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.26

Британи залуу машинаа алдаад шинийг худалдаж авахад өөрийнх нь байжээ

Британи залуу машинаа алдаад шинийг худалдаж авахад өөрийнх нь байжээ

Английн Солихулл тосгонд амьдардаг 36 настай Эван Валентин машинаа хулгайд алдсан тулд 20 мянган фунт стерлингээр шинийг худалдаж авсан байна. Сонирхолтой нь шинээр авсан машин түүний алдсан машин байсан аж. Тэрбээр хоёрдугаар сарын 28-нд хар өнгийн Honda Civic маркийн машинаа алджээ. Энэ талаар цагдаа болон даатгалын компанидаа мэдэгдсэнийхээ дараа тэр мөн ижил маркийн машин хайж эхэлсэн байна. Ингэхдээ тэр 110 км-ын зайтай амьдардаг хүн өөрийнх нь машинтай ижил загварын Civic худалдана гэх зар тавьсныг харжээ.

Тэрхүү машиныг худалдаж авсныхаа дараа Валентин өмнөх Civic-тэй нь ижил төстэй байгааг бага багаар анзаарч эхэлсэн аж. Хэсэг хугацааны дараа тэр шинээр авсан машин нь яг үнэндээ түүний хулгайд алдсан Civic байсныг анзаарсан байна. Машин шинэ дугаар, өмнөхөөс бага гүйлттэй харагдаж байсан ч навигацийн системийг шалгаж үзээд эцэг, эхийнх нь хаяг байсныг харсан тул өөрийнх нь Civic байсныг тогтоожээ. Валентин энэ талаар Солихуллын цагдаагийн албанд мэдэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)