Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Ц.Ганболд:Сайжруулсан түлшний борлуулалтын 520 цэг ажиллаж байна

Ц.Ганболд:Сайжруулсан түлшний борлуулалтын 520 цэг ажиллаж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна. Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа. Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ. Түлшний 116 мянган тонн нөөцтэй.

Түлшний тээврийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр хийж байна. Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа.

 Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” гэсэн бол “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мишээл түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байгааг тодотгож байв.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар :Манай дүүрэг энэ жилээс шахмал түлш түлж эхэлж байгаа. 7691 иргэн 235 аж ахуйн нэгжид нийт 41 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 59 байгууллагын 1400 гаруй албан хаагч хяналт тавьж, иргэдэд мэдээлэл өгч байна. Борлуулалтын 31 цэг ажиллаж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)