Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Аль-Каидагийн шинэ удирдагчийн толгойг 10 сая доллараар үнэлэв

Аль-Каидагийн шинэ удирдагчийн толгойг 10 сая доллараар үнэлэв

Алан хядах аль-Каида бүлэглэлийн гишүүн, Египетийн цагдаагийн тусгай хүчний офицер асан Шейф аль-Аделийн толгойг АНУ-аас 10 сая ам.доллараар үнэлжээ. Түүнийг тус бүлэглэлийн дараагийн толгойлогч гэж үзэж байгаа аж. Учир нь аль-Каида бүлэглэлийн толгойлогч Аяман аль-Завахири өнгөрсөн жил Кабулд хийсэн АНУ-ын агаарын цохилтын үеэр алагдсан гэж үзэж буй. Аяман аль-Завахириг албан ёсоор толгойлогч гэж зарлаагүй ч 2011 онд  үндэслэгч Обама бин Ладеныг хөнөөснөөс хойш тус бүлэглэлийг ерөнхийлөн захирч байсан гэж үзжээ.

Шейф аль-Адел нь 1998 онд Танзани, Кени улс дахь АНУ-ын элчин сайдын яамдад тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлагад буруутгагддаг. Эдгээр халдлагын улмаас 224 энгийн иргэн амь үрэгдэж, 5000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Үүнээс хойш түүнийг Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж байгаа аж. Мөн тэрбээр 2002 онд Пакистанд америк сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт холбоотой аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)