ОУХМ Г.Баярхүү “Мэргэжлийн бокс”-т хүч үзэхээр БНСУ-ыг зорилоо
Саяхан болж өнгөрсөн сонирхогчдын боксын УАШТ олон гал гарсан тулаануудтай өрнөсөн ч Монголын хоёр шилдэг боксчин, жил бүрийн УАШТ-ний ширүүн өрсөлдөгчид болох Б.Чинзориг болон Г.Баярхүү нарын дунд тулаан энэ удаа болоогүй.
Тодруулбал, үе тэнгийн хоёр тулаанчдын өрсөлдөөнийг орон даяар хамгийн их харахыг хүсэн хүлээсэн боловч ОУХМ, Монгол Улсын аварга М.Баярхүү оролцоогүй. Учир нь тэр дэлхийн рингд хүч сорихоор болж, БНСУ-ыг зориод байжээ.
Мэргэжлийн бокст хүч үзвэл илүү тохирсон стильтэй, “хүнд гартай” гэж яригддаг тэр ийнхүү өөртөө шинэ зам нээж, мөрөөдөлдөө хүрэхээр зорьсон нь энэ байжээ.
Тэгвэл түүнд БНСУ-ын “YMW BUFFALO PROMOTION”-оос урилга өгч, урт хугацааны гэрээг үзэглэсэн байна.
Өмнө нь манай улсын шилдэг тулаанчид болох Пан азийн аварга Д.Лхагваа, Чингис мэргэжлийн боксын холбооны тэргүүн н.Баяртогтох нарын тулалдаж тив дэлхийн аварга болж байсан WBA, WBO холбоодын бүсийг авах зорилготойгоор Солонгосын мэргэжлийн боксын холбоонд ийнхүү гэрээ үзэглэжээ.
Сонирхогчдын рингд “лантуу” хочит Г.Баярхүү энэ сарын 18-ны өдөр эхний тоглолтоо хийхээр болсон байна.