Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

"Apple" бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ Хятадаас гаргана

"Apple" бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ Хятадаас гаргана

Apple" компанид эд анги нийлүүлдэг "Foxconn" компани Вьетнам улсад 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэ том үйлдвэр барихаа мэдэгджээ. Вьетнамд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь "Apple" компани үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг Хятадаас гаргах гэж буйтай холбоотой юм. 

Шинэ үйлдвэр нь Вьетнамын Сайгон хотын гадна талд 111 акр талбайд баригдах аж.

Тус газрыг "Foxconn" компани 62.5 сая ам.доллараар 35 жилийн хугацаатай түрээсэлсэн талаар "South China Morning Post" мэдээлжээ. Вьетнам дахь үйлдвэрийг өргөжүүлснээр "Macbook" үйлдвэрлэж эхлэх боломж бүрдэх гэнэ. Одоогоор тус улсад чихэвч, цаг, таблет үйлдвэрлэж байгаа юм. 

"Apple" компани өнгөрсөн жил ханган нийлүүлэгчдэдээ хандан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ Хятадаас гараж, Вьетнам, Энэтхэг улсуудад шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Учир нь Хятадад хатуу хөл хорионы улмаас "Foxconn" компанийн Жөнжөү хот дахь үйлдвэрлэл саатаж, хэрэглэгчдэд нийлүүлэлт тасалдсан юм. Улмаар энэ сарын эхээр "Apple"  компани жилийн эхний улиралд олохоор тооцсон орлогодоо хүрч чадаагүй гэдгээ мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: QUARTZa

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)