Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

2000 ширхэг АК-47 зэвсэг хураан авчээ

2000 ширхэг АК-47 зэвсэг хураан авчээ

Иранаас Йемен рүү  далайгаар загас агнуурын завь ашиглан хууль бусаар тээвэрлэж явсан 2000 гаруй автомат бууг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хураан авсан гэж өчигдөр /2023.01.10/ мэдэгдэв. Загас агнуурын завинаас нийтдээ 2116 ширхэг АК-47 бууг хураан авсан аж.

Бахрейнд төвтэй АНУ-ын тавдугаар флотын мэдэгдэлд дурдсанаар, уг ачааг Оманы эргээс Йемен дэх хутистууд руу хууль бус ачаа тээвэрлэдэг байсан замаас илрүүлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2022 оны хоёрдугаар сард хутистуудын эсрэг зэвсгийн хориг тавьсан.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн сард Иранаас Йемен рүү загас агнуурын хөлөг онгоцонд хууль бусаар тээвэрлэж явсан пуужингийн гал хамгаалагч, түлшний хамт нэг сая ширхэг сум хураан авсан аж. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин арван хэдэн баллистик пуужин цэнэглэхэд хангалттай  "тэсрэх бодис" тээвэрлэж явсан завийг устгасан гэв.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)