Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.12

Хятад, Иран, ОХУ хамтарсан цэргийн сургуулилт хийхээ мэдэгдлээ

Хятад, Иран, ОХУ хамтарсан цэргийн сургуулилт хийхээ мэдэгдлээ

Хятадын Батлан Хамгаалах Яам Ням Гарагт Хятад Улс Ойрын Хугацаанд Иран, ОХУ-Тай Ираны Ойролцоо Томоохон Хэмжээний Тэнгисийн Цэргийн Хамтарсан Сургуулилт Хийнэ Гэж Мэдэгдсэн Талаар Global Times Мэдээлэв. 

Уг цэргийн хамтарсан бэлтгэлд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Тэнгисийн цэргийн флот устгагч онгоц болон нэмэлт хөлөг онгоц илгээх юм байна. Мөн тус бэлтгэл нь оролцогч орнуудын цэргүүдийн хооронд цэргийн харилцан итгэлцэл, прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой гэж мэдэгдэлд дурджээ.

Энэхүү сургуулилт нь стратегийн ач холбогдолтой эрчим хүчний тээвэрлэлтийн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад дөхөм болж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж Хятадын шинжээчид үзэж байна.

Ираны Тасним мэдээллийн агентлаг ням гарагт мэдээлснээр, Иран, Орос, Хятадын тэнгисийн цэргийн хүчин Ираны зүүн өмнөд хэсгийн Чабахар боомт хотын эрэг орчмын Энэтхэгийн далайн хойд хэсэгт хамтарсан сургуулилт хийх гэж байна. Энэхүү сургуулилт нь бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжих, дэлхийн энх тайвныг хамгаалах, далай тэнгисийн аюулгүй байдлыг хангах, хамтын ирээдүйтэй далайд суурилсан хамтын нийгэмлэгийг бий болгоход оролцогчдын чадавхыг илэрхийлэхэд чиглэнэ. Гурван улсын тэнгисийн цэргийн хүчин мөн олон улсын далайн худалдааны аюулгүй байдлыг хангах, далайн дээрэм, терроризмтой тэмцэх зэрэг бэлтгэл сургуулилтыг хийх болно. 

Энэ удаагийн бэлтгэл нь Хятад, Иран, Оросын тэнгисийн цэргийн хамтарсан 5 дахь удаагийн сургуулилт болох юм байна. Мөн уг гурван талт сургуулилт нь гуравдагч этгээдэд чиглээгүй аж.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)