Гуатемалд автобус гүүрнээс унасны улмаас 55 хүн амь үрэгджээ

Гуатемал улсын нийслэл Гуатемалд автобус хурдны замын гүүрнээс жалга руу унасны улмаас 55 хүн амь үрэгджээ. Осол гарах үед автобус дотор 70 гаруй зорчиж байсан юм. Автобус Сан Агустин Акасагуастлан хотоос нийслэл Гуаметал руу явах үедээ Пуэнте Белисе гүүрнээс 20 метр орчим унажээ.
Албаныхан ослын газар очиход 53 хүн газар нас барсан байсан бол хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Гал унтраах албаныхан сошиал платформ дээр нийтэлсэн зураг дээр автобус бохир усанд хэсэгчлэн живсэн байсан нь харагджээ. Гуатемалын Ерөнхийлөгч Бернардо Аревало гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж, зэвсэгт хүчин болон гамшгийн агентлагийг хариу арга хэмжээнд туслахыг үүрэг болгосон байна. Аревало “Өнөөдөр сэрээд зүрх шимшрэв мэдээ сонссон хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэсэн юм.