Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.14

Д.Трамп трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглолоо

Д.Трамп трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.02.05/ трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглосон гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан байна. “Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортоос хол байлга” гэх нэртэй тушаал нь холбооны санхүүжилт авч буй агентлагуудад хамааттай юм.

Трамп Цагаан ордны зүүн танхимд гарын үсэг зурсныхаа дараа “Энэ гүйцэтгэх тушаалаар эмэгтэйчүүдийн спортын эсрэг хийж буй дайн дууслаа” гэж хэлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт уг тушаал нь “Шууд арга хэмжээ авахыг шаардана. Мөн эмэгтэйчүүдэд нэг хүйсийн спорт, нэг хүйсийн хувцас солих өрөө олгодоггүй сургууль, холбоодын эсрэг арга хэмжээ авна” гэсэн байна. АНУ-ын Үндэсний коллежийн атлетикийн холбооны ерөнхийлөгч Чарли Байкер тус тушаалын тодорхой, үндэсний стандарт гэжээ.

Үүнээс гадна Трамп 2028 оны Лос-Анжелесийн зуны олимпоос өмнө Олон улсын олимпын хороонд (IOC) анхааруулга өгчээ. Трамп хэлэхдээ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод “Америк трансжендер галзуурлыг эрс няцааж байгаа” гэдгийг “IOC”-д ойлгуулах эрх үүрэг олгосон гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)