Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.24

Шведэд сургалтын төвд халдлага гарч 11 хүн амь үрэгджээ

Шведэд сургалтын төвд халдлага гарч 11 хүн амь үрэгджээ

Мягмар гарагт /2025.02.04/ Шведийн Оребро хотод байрлах сургалтын төвд галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэн, 11 хүн амь үрэгдсэн байна. Энэ нь Шведийн түүхэнд байгаагүй их хүний аминд хүрсэн галт зэвсгийн халдлага болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Цагдаа нар хэрэгтэн ч мөн амь үрэгдсэн гэж таамаглаж байгаа юм. Гэмтсэн таван хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний дөрөв нь хагалгаанд орсон байна.

Халдлага гарсан сургалтын төвд нь бүрэн дунд сургуулийн курс, цагаачдад зориулсан Швед хэлний хичээл, мэргэжлийн сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сургалт ордог байжээ. Одоогийн байдлаар цагдаа нар хэрэгтэн ямар сэдэлтэй халдлага үйлдсэнийг тогтоогоогүй байгаа юм. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон хэвлэлийн бага хурал хийхдээ “Өнөөдөр бид ямар ч гэм буруугүй хүмүүсийн эсрэг харгис хэрцгий хүчирхийлэл үйлдсэнийг харлаа. Шведийн түүхэн дэх хамгийн аймшигтай галт зэвсгийн гэмт хэрэг. Маш олон хариулт нь олдоогүй асуулт байна. Би ч одоо хариулт өгч чадахгүй нь” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)