Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.02.02

Дэлхийн аварга Орос уран гулгагч хос Вашингтонд осолдсон онгоцонд байжээ

Дэлхийн аварга Орос уран гулгагч хос Вашингтонд осолдсон онгоцонд байжээ

Лхагва гарагт /20250.01.29/ Вашингтон хотод нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдож, гол руу унасан “American Airlines”-ийн онгоцонд ОХУ-ын уран гулгалтын тамирчид байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

ТАСС агентлаг 1994 онд дэлхийн аварга болж байсан Евнегия Шишкова, Вадим Наумов нар онгоцонд байсан гэж нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Мөн ЗХУ-ын уран гулгагч Инна Волянская зорчиж явсан гэх мэдээлэл байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Энэ харамсалтай мэдээлэл батлагдаж байна. Онгоц дээр ОХУ-ын өөр иргэд байсан” хэмээж амиа алдсан иргэдийн гэр бүл, найз нөхдөд эмгэнэл илэрхийлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)