Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.24

Египетэд 5000 жилийн дараа толбот цөөвөр бүртгэгдлээ

Египетэд 5000 жилийн дараа толбот цөөвөр бүртгэгдлээ

Эрдэмтэд Египетийн зүүн өмнөд хэсэгт толботой гиена буюу толботой эрлийз (Crocuta crocuta) бүртгэгдсэн байна. Энэ нь 5000 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн анхны ийм тохиолдол болж буй талаар BBC Wildlife Magazine нийтэллээ.

2024 оны хоёрдугаар сарын сүүлчээр Судан улсын хилээс 30 км-ийн зайд, Эльбагийн тусгай хамгаалалттай бүс дэх Вади Яхмиб дахь нутгийн малчдын ямааг идсэн хэмээн иргэд толбот цөөврийг барьж, утгасан байна.

Улмаар 5000 гаруй жилийн дараа Египетээс толбот цөөвөр илрүүлж, баримтжуулаад байгаа судалгааны багын ахлагч, Египетийн Аль-Азхар их сургуулийн доктор Адбулла Наги агнасан толбот цөөврийн зургийг анх олж харжээ. Тэрбээр энэ талаар ярихдаа “Нотлох баримтыг хараад би үнэхээр гайхсан. Өөрөө харах хүртэл итгээгүй. Бид Египетээс толбот гиена олно гэж бодоогүй” гэжээ.

Зургийг BBC Wildlife Magazine

Учир нь Толботой гиена бол Сахарын цөлөөс өмнөх Африкийн янз бүрийн амьдрах орчинд ихэвчлэн харагддаг байсан. Тэд өдөрт 27 км хүртэл замыг туулж, ихэвчлэн хүний удирддаг малын нүүдлийг дагах шинжтэй байдаг бөгөөд Египетэд олон мянган жилийн турш харагдаагүй байсан юм. Тиймээс тэдний Египет рүү нүүдэллэсэн шалтгааныг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж үзжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)