Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.24

С.Амарсайхан Ерөнхий сайдын ажлыг чанартай л хийчихнэ дээ

С.Амарсайхан Ерөнхий сайдын ажлыг чанартай л хийчихнэ дээ

 Сайнбуянгийн хүүхдүүд төр түшиж ирсэн түүхтэй. Сайд явсан, УИХ-ын гишүүн явсан С.Отгонбаяраас нь эхлээд л. Одоо түүний дүү Шадар сайд С.Амарсайхан Ерөнхий сайдад яригдаж байна. Увсынхан төр барьж ирсэн уламжлалтай. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхөөсөө эхлээд. С.Амарсайхан бол зоримог. Хийнэ гэснээ хийдэг. Ганц жишээ гэхэд одоо энэ Х.Нямбаатарын “том цагаан майхан” байгаа газрыг тэр л Сахал Д.Эрдэнэбилэгээс авч нийтийн өмч эдэлбэр болгосон. Налайхын зам гэж ямар найгүй юм байв. С.Амарсайхан л гардаж бүтээлгэсэн. Аливаа даасан ажлаа газар дээр нь очиж, үгчлэн дагуулж, үлгэрлэж хийсээр ирсэн хүн. Хотын дарга ч хийсэн, Хурлын дарга ч хийсэн. Туршлага ч чамгүй. Шадар сайдаар ч нилээд ажиллалаа. Хотыг их сайн мэддэг хүн. Хотын Хуралд олон суусан. Ер нь л Монголын төрийн бэлтгэгдсэн хүмүүсийн нэг. Итгэл даалгах ард түмэн, эвлэх нам нь дэмжвэл Ерөнхий сайдын ажлыг тэр сайн чанартай л хийчихнэ дээ.

Б.Галмандах

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)