Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.16

Хуурамч Брэд Питтэд итгэсэн бүсгүй нөхрөөсөө салж, 2.9 тэрбум төгрөг залилуулжээ

Хуурамч Брэд Питтэд итгэсэн бүсгүй нөхрөөсөө салж, 2.9 тэрбум төгрөг залилуулжээ

53 настай Анн гэх франц бүсгүй алдарт жүжигчин Брэд Питтийн дүрд хувирсан залилагч этгээдэд хууртагдан нөхрөөсөө салж, их хэмжээний мөнгөө алдсан байна.

Тэрбээр анх 2023 онд “Instagram”-тай болоход Брэд Питтийн ээжийн нэр бүхий хаяг түүнийг дагажээ. Улмаар өөрийгөө Брэд Питт хэмээн танилцуулж, чат бичин харилцах болсон байна. Хуурамч Брэд Питтэд дурласан Анн урт хугацааны дараа түүнтэй амьдрахаар болж нөхрөөсөө салжээ. Нөхрөөсөө салснаар 775 мянган евро авсан тухайгаа Анн хуурамч Брэд Питтэд ярьсан байна. Үүнийг нь сонссон залилагч түүнээс бага багаар мөнгө зээлсээр нийт 830 мянган евро болжээ.

Хэсэг хугацааны дараа л Анн бүсгүй жинхэнэ Брэд Питт найз бүсгүйтэйгээ амьдарч байгааг хэвлэлээс уншаад, хууртсанаа мэдсэн байна. Улмаар франц бүсгүй амиа хорлохыг гурван удаа завдаж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг цагдаад мэдэгдсэнээр залилагч этгээдийг эрэн сурвалжилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)