Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

ОХУ-ын арми цөмийн пуужин харвах сургуулилт хийжээ

ОХУ-ын арми цөмийн пуужин харвах сургуулилт хийжээ

ОХУ-ын Парламентын дээд танхим цөмийн бөмбөг туршихыг хориглосон олон улсын тохиролцоог хүчингүй болгох хуулийн төслийг дэмжсэн билээ. Тус хуулийн төсөл дэмжигдсэнээс хэдхэн цагийн дараа ОХУ-ын арми цөмийн пуужин харвах сургуулилт хийсэн байна.

Путин цөмийн зэвсэг туршихыг хориглосон тохиролцоог хүчингүй болгох нь АНУ-тай ижил зүйл хийж байгаа явдал гэж хэлсэн. Учир нь АНУ тус тохиролцоонд гарын үсэг зурсан ч соёрхон баталаагүй юм.

Оросын төрийн өмчит телевиз цөмийн пуужин харвах сургуулилтыг шууд дамжуулжээ. Телевизийн дамжуулалт дээр Путин армийн өндөр албан тушаалтнуудтай сургуулилтыг удирдаж байгаа нь гарсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу сургуулилтын зорилго нь “Дайсны цөмийн цохилтын хариуд стратегийн довтолгоо хийж асар хүчтэй цөмийн цохилт өгөх”-ийг давтах явдал гэж хэлжээ.

Үүнтэй ижил сургуулилтыг Оросын арми жил болгоны наймдугаар сард хийдэг. Гэхдээ өчигдрийн сургуулилт ОХУ болон барууны орнуудын хооронд нөхцөл байдал хурцадсан үед явагдав.

Эх сурвалж: Associated Press

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)