Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.22

Өвсөнд зүү эрэхийн үлгэрээр шилж , шигшиж, сонгоорой, Монголын ард түмээн!

Өвсөнд зүү эрэхийн үлгэрээр шилж , шигшиж, сонгоорой, Монголын ард түмээн!

Сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Улс төрчдийн уран үг, гоё уриа, малилзсан инээмсэглэл, гайхалтай амлалтын цаг эхэллээ. Сурталчилгаа хийлгүй яахав. Гоё ярих, уриалах, инээмсэглэх эрхтэй.

Бүгд ардчилсан сонгуулийн хуулиар өгөгдсөн. Гэхдээ манай ард түмэн хонины арьс нөмөрсөн чононууд сонгосоор ирсэн тул нийтийн амьдрал дээшлэхгүй, Улаанбаатар нүхэн жорлонгоосоо салахгүй аж төрсөөр.

Манай ард түмэн одоо гагцхүү, ятгах тусам нягталж, уран ярих тусам нь эргэцүүлж, уриалах тусам бодож, инээх тусам нь хэрсүүжиж, долоо хэмжиж нэг огтлохын үлгэрээр саналаа өгөх хэрэгтэй юм.

Монголын хөгжил дэвшил, монгол хүний амьдралын чанарыг үнэхээр дээшлүүлэх бодлого, хууль тогтоогчийг олж сонгох ёстой. Аар саархан бэлэг сэлт, мөнгө төгрөг, элдэв бусармагаас ард түмэн, сонгогчид минь үнэхээр хол байх хэрэгтэй.

Өнөөдрийн өөх төдий зүйлээр хуураад, маргаашийн бүх боломжийг орхидог хүмүүсийг огт сонгож болохгүй.

Өнөөдрийн үнэн, маргаашийн үйлдлээр нь ахиж бататгагдах тийм л хүмүүсийг сонгох ёстой. Үнэн ярьж байгаа, худлаа ярьж байгаа хоёр ялгагдахаа байсан. Гэхдээ үйл хэргийн түүх, үйлдлийн нь дараалал хүнийг, намыг бэлхэнээ илэрхийлнэ.

Хийсэн үйлийг нь, хэлсэн нь биелсэнийг нь л сонгох ёстой шүү. Алт гууль ялгагдахаа байсан нь үнэн. Гэхдээ ард түмэнд үүнийг ялгах мэлмий, оюун ухаан байгаа.

Өвсөнд зүү эрэхийн үлгэрээр шилж, шигшиж, сонгоорой, Монголын ард түмээн. Монголын ялалт, ард түмний боломж гагцхүү эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх, хүргэх улс төрчдийг сонгогдох үзэл санаагаар нь л биежих учиртайг хичээмжлэн санууштай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)