Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.22

Сэтгэлгүй түшээдтэй улс хөгжихгүй!

Сэтгэлгүй түшээдтэй улс хөгжихгүй!

Өнөөдөр М.Нарантуяа гишүүн хэлж байна. УИХ-ын гишүүдийн чуулганы ирцийн асуудлыг ярихгүй бол болохгүй нь ээ гээд. Үнэн, гишүүдийн ирц хангалтгүй, түмнээ төлөөлөх ёстой түшээд маань үндсэн ажлаа хийхгүй өөр зүйлд цаг зараад яваад байгаа нь ил тод харагдаад байгаа. Саяхан даа, МАН-ын жагсаалтаар ордонд орсон нэгэн гишүүн ээлжит бус чуулганд нэг ч удаа ирж суусангүй гээд л шуугиад байсан. Угтаа хууль тогтоогчдын бодит дүр ийм л байна.

Төрд түмнээ төлөөлнө гээд сонгогдсон. Тиймээс амлалтдаа хүрч олны төлөө явах ёстой юм тэд. Амин хувийн эрх ашгаа ардаа үлдээх ёстой. Гэтэл манай гишүүд үүнийг л нэг л ухаарахгүй байгаа бололтой. Амин хувийн эрх ашиг нэгт, түмнийх хоёрт, гуравт, дөрөвт байдаг бололтой.

Тийм л сэтгэл ханхлуулахаар тэгээд улс хөгжиж, урагшлахын үндэс хаана байх вэ дээ... Үг хэлэх боломж гарахаар баахан попорно. Үннхүү бодлого ярьдаг нь ч ховор юм. Аж ахуйн шинжтэй зүйл ярьдаг нь л их. Ялангуяа шинэ гишүүд.

Одоо түшээд минь жаахан сэтгэлтэй, мэдлэг, мэдрэмжтэй ажилламаар байна аа. Ард түмэн хэрсүү болсон шүү. Хэн нь хэн бэ, хэрхэн дүр эсгээд байна вэ гэдгийг ойлгодог, үнэлж, дүгнэдэг болсон. Сонгож болсон юм буулгаж ч бас болдог л хорвоо шүү дээ та минь...

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)