30 хүнийг аварсан талийгаач Л.Даваажаргалын ар гэрт 33 саяын тэтгэмж олгоно
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын 20 дугаар хуралдаан өчигдөр /2023.08.14/ болжээ.
Хуралдаанаараа Мандал сумын 14 өрхийн 30 иргэний амь насыг үерээс аварч хамгаалаад өөрөө амь эрсэдсэн талийгаач Л.Даваажаргалын ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Улмаар энэ оны төсөвтөө тодотгол хийж, талийгаачийн ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 мянган төгрөгийг 60 сараар бодож 33 сая төгрөг эхний элжинд олгохоор шийдвэрлэсэн байна. Үлдэгдлийг нь ирэх оны төсөвт суулгаж байгаад олгохоор болжээ. Мөн бусдыг амийг аврах ажилд оролцож явахдаа унаж байгаад осолдсон тээврийн хэрэгслийнх нь үнэлгээг хийлгэж байгаа аж.
"Хүний алтан амийг эд мөнгөөр үнэлж болохгүй. Гэхдээ нутгийн удирдлагын зүгээс ар гэрт нь жаахан ч атугай нэмэр болох үүднээс ийм шийдвэр гаргалаа" гэдгийг Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг онцлон хэллээ.
Түүнчлэн:
- Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай
- Суманд 2024 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналын тухай
- “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-ний эцсийн шатны төлөвлөлтийн тайлангийн тухай
- Газрын зориулалт өөрчлөх болон суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: Eguur.mn
ulsiin tusvuus 330myngiig l ugchbolno.busdiig ter ami nasaa avruulsan ger bulees ni garguulah estoi shuu..330k gedeg ulsiin tusuvt mash ih mungu shuu.mongoliin tsalin hulstei ni haritsuulah estoi..
Жаахан ч гэсэн сэтгэл гаргаж байгаа нь саин баина
Аймаг нь ар гэрт нь өгч байгаа мөнгөн тусламж юм байж, гэтэл 33 монгол хүний амь нас аварсан энэ залууд улс яаж туслах юм, амь насны нөхөн төлбөр олгох ёстой юм бишүү, бусдыг аварч алтан амиа өргөлөө