Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Зайсангийн гүүрийг шинэчлэх ажлыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ

Зайсангийн гүүрийг шинэчлэх ажлыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Ашиглалтын хугацаа дуусч, стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Тиймээс  нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэх гэж байна. Улмаар 11 дүгээр сарын 15-нд хуучин гүүрийг нурааж, доош 18 метр шонт сууриудыг суурилуулах аж. Мөн хуучин гүүрний бохирын шугамыг шилжүүлж, шинэ гүүрэнд залгах ажлыг газар хөлдөхөөс өмнө буюу ирэх сарын 1-нээс нэг сарын хугацаанд хийхээр төлөвлөжээ. Ингээд газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалт хийж, долдугаар сарын 10-нд гүүрээ барьж дуусган, ашиглалтанд оруулна гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)