Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Б.Энхбаяр шударга эсэхийг цаг хугацаа харуулсаар байна

Б.Энхбаяр шударга эсэхийг цаг хугацаа харуулсаар байна

Дөчин их наядын нүүрсний хулгайн асуудалд ганхийгээгүй, буусан Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөө хэмээн намирч байсан Б.Энхбаяр сонсголоо хийж байна.

Тэрбээр өнөөдөр сонсгол удирдах явцыг удирдахдаа мөрдөн байцаагчийн үүргийг гүйцэтгэж байна. Гэрчээр дуудагдсан С.Баярцогтыг “байцаахдаа” тулган хүлээлгэх, “илтэд шүүх”, үгийг нь таслан өөрийн индэрээрээ түрэх байдлыг лаахайдан үзүүлж байна.

Шударга дүрээр гарч ирсэн энэ хүнийг С.Баярцогт хуулиа ойлгоогүй байна гэж хэлэхэд, үгийг нь шууд тасалж байгаа харагдана. АСЕМ-ийн арга хэмжээ бол Монголыг өнөөдөр дэлхийд цуурайтуулж байгаа Оюу толгойн далд уурхайн төслийн нээлтээс үл дутах явдал болсон нь маргаангүй юм. Үүний санхүүжилт дунд маапаан гарсан байж болзошгүй.

Гэхдээ өнөөдрийн сонсголоос харахад С.Баярцогт үндэслэл ярьж байна, Б.Энхбаяр тулган хүлээлгэх, байцаалтын өнгө аястай байдал нэвт анзаарагдаж байна. Б.Энхбаяр шударга эсэхийг цаг хугацаа харуулсаар байна. Баянзүрхчүүд ч тодорхой анзаарч байгаа нь дамжиггүй.

Г. ГЭГЭЭ

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)