Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2024 оны УИХ-ын сонгуульд нутгаасаа нэр дэвших бэлтгэлээ базааж эхэлсэн үү?

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2024 оны УИХ-ын сонгуульд нутгаасаа нэр дэвших бэлтгэлээ базааж эхэлсэн үү?

Өчигдөр АТГ-аас олон нийтэд хандаж УИХ-ын нэр бүхий гишүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татахаар болсон тухай мэдээлэл хүргэсэн.

Эдгээр зургаан гишүүний хоёр нь буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар хоёулаа Говь-Алтай аймаг буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон гэдгээрээ анхаарал татаж байна. Удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар дээрх хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэн шалгаж, улмаар гэмт хэрэгт холбогдуулан яллахад хүрвэл Говь-Алтай аймгийн 50 гаруй мянган иргэд сонгогчид УИХ-д төлөөлөлгүй болох нөхцөл үүсэхээр болжээ.

Учир мэдэх зарим хүмүүс дээрх үйл явдлын шалтгааныг тайлбарлахдаа эдүгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгалан 2024 оны УИХ-ын сонгуульд гол өрсөлдөгч болж мэдэх нэг намын, нутгийн хоёр гишүүнээ “өмгөөлөхгүй”-ээр “явуулж”, хувийн улс төрийн замаа цэвэрлэж, гишүүн болох бэлтгэлээ базааж байгаа хэрэг гэж хэлэх юм билээ.

Ямартай ч Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй нэгэн цагт үй зайгүй өгөө аваатай найз явсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий захирал асан Б.Ганхуяг нь өдгөө нүүрсний хулгайн хэргээр “хэцүү нэртэй газар” сууж байгаа бол “Таван толгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал нь мөн л энэ хэрэгт сэжиглэгдэн гадаадад “дүрвэн” амьдарч байна.

2020 оны орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин ялалт байгуулж, аймгаа удирдаж байгаа Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар 2024 оны УИХ-ын сонгуульд “хоршин” орж, гишүүн болохоор ханцуйн дотроо наймаалцаж, дөрөө хоршуулан ажиллаж байгаа гэсэн дам яриаг Алтайчууд ам амандаа цуурцгааж байна.

А.Галт

sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)