Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

"Том сэтгэ" Х.Болорчулуун сайдаа...

"Том сэтгэ" Х.Болорчулуун сайдаа...

Х.Болорчулуун сайд “болоогүй байна” даа. Болох, болохгүй шийдвэрүүд их л гаргаж харагдах. Бүр 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэх гэнэ. Энэ арай хэтэрнэ. Дэндэнэ. Хийх, хэрэгжүүлэх ажил “мундсан” биш дээ ямар. Хөшигний цаана өөр эрх ашиг л “нуугдаад” байх шиг дүгнэгдэж байна даа...

Ард түмэн “хэрсүүжсэн”. Ухдаг, судалдаг болсон. Үхэр, хонь, малыг хянах зориулалттай чип олон улсын худалдааны ALIBABA.COM сайтад нэг бүрийн үнэ нь 1285 төгрөг гээд байж байна билээ. Хэрэв 10 мянган ширхгээс дээшийг худалдан авбал 760.82 төгрөг болж хямдрах аж.

Тэгэхээр 5.5 сая малыг 4.1 тэрбумаар л ээмэгжүүлэх боложтой гэсэн үг. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун 13 тэрбум төгрөг зарцуулна гээд “улайрч” байх. Хачирхалтай.

Х.Болорчулуун сайдын хэлснээр санхүүжилтийг гадны төслөөс болон хөдөө аж ахуйн биржийн орлогоос гаргана гэсэн. Хэдий тийм ч энэ нь эргээд төсөвт өр болж суух нь дамжиггүй.

Нөгөөтэйгүүр хэд дахин хямд өртгөөр хийж болох ажилд 13 тэрбум төгрөг зарцуулна гээд байгаа нь л асуудал дагуулж байгаа юм. Бүр дөрвөн тэрбумаас ч  хямдаар шийдэх боломж байхад шүү. Энд нэг л но байна. Будлиан байна. Эрхгүй тийм биш л бол ингэж “муйхарлахын” үндэс үгүй л баймаар.

Төсвийн мөнгийг ийн үргүй зарцуулж болохгүй. "Том сэтгэ" сайдаа. Тооны ухаанд суралц. Явцгүй "санаархлаа" бүрмөсөн орхи. Ард түмэн таныг харж байгаа шүү...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)