Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Хуурамч дипломтой багш нарын асуудал юу болов?

Хуурамч дипломтой багш нарын асуудал юу болов?

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ оны гуравдугаар сараас эхлэн  цэцэрлэг, сургуулийн багш нарын дипломыг шалгах ажлыг эхлүүлсэн. Үр дүнд нь хуурамч дипломтой багш нарыг илрүүлж, боловсролын салбарын нэр хүнд унахад нөлөөлдөг томоохон асуудлуудын нэгийг цэгцлэх зорилгыг агуулсан.

Ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам зургаан сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийн багш нарын нийт 59 мянган дипломыг  шалгажээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт (2022.09.06) зарлана гэдгээ мэдэгдсэн.

Энэхүү  салбарын сайдын мэдэгдэл нийгэмд маш том сенсацыг дэгдээж, өндөр хүлээлт үүсгэсэн. Иргэд ч тухайн ажил үр дүнтэй байгааг “магтаж” байлаа. Улмаар товлосон хугацаа ч болов.

Есдүгээр сарын 6-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийсэн.

Тэрээр “Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтыг зургаан сарын турш хийлээ.

Энэ хугацаанд ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яамны тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард хоёр удаа алдагдсан, 400 гаруй хуурамч дипломын зөрчилтэй цаасаар баталгаажуулсан цаасан хайрцаг төрийн яамнаас алдагдсан. Энэ асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна хэмээн мэдэгдсэн.

Нийт 59 мянган дипломыг шалгахад 442 диплом зөрчилтэй гарсан тухай мэдээллийг Боловсролын сайд мэдээлэлдээ дурдсан байдаг.

Салбарын сайдын мэдэгдсэнээр хуурамч болон сэжигтэй дипломтой багш нарын тоо ийнхүү ил болсон. Гэхдээ хамгийн чухал нь үр дүн. Үнэхээр л нөр их хөдөлмөр, цаг зав зарцуулж энэ ажлыг эхэлсэн юм бол боловсролын тогтолцоог гажуудуулагсдыг “хүлээн зөвшөөрөх” бус “таслан зогсоох” учиртай.

Мөн бүхэл бүтэн төрийн тусгай объект болох БШУЯ-ны байрнаас дипломтой холбоотой мэдээлэл, компьютерын хард алга болсон тухай мэдээллийг нягтлаж олон нийтэд мэдээлэх  ёстой. Чухам хэн гээч эрхтэн дархтны эрх ашиг хөндөгдөхдөө тулаад, хуурамч дипломтнуудын мэдээллийг “халдлага” нэрээр хав дарсан нь л сонирхол татаж байна...

Энэ асуудал нэгэнт замхарч, мартагдаж, намрын навчистай хамт “хийсэн” одох шинжтэй боллоо. Хэн үүнд дорвитой тайлбар өгөх вэ?

Чухамдаа Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн монголын ирээдүйн төлөө хийсэн дээрх зоримог шийдвэрийн үр дүнг бид үзэхгүй юм бол хэзээ гэрэлт  ирээдүйг цогцлооно хэмээн итгэж суух вэ?

 No description available.

No description available.

Эх сурвалж: Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)