Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж эхэллээ

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж эхэллээ

Байгалийн баялагаас эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан, мэдээлэлд ойр байгаагаараа далимдуулан, бусдаар дамжуулан их хэмжээгээр “хулгайлсан” нэр бүхий 17 этгээдийг АТГ-аас зарласан. Тэдэн дунд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын 7 гишүүний нэр зарлагдсан.

Иргэд олон нийт тэдэнд хариуцлага хүлээлгэхийг хууль хяналтын байгууллагаас шаардсан.

Энэ дагуу прокурорын газраас УИХ-ын гишүүн АН-ын А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, МАН-ын Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарыг  нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, зарим нэгэнд нь хилийн хориг тавьсан тухай мэдээлэл гарсан.

Өнгөрсөн долоо хоногт нүүрсний хулгайд нэр холбогдсон тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах хүсэлтээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гаргасан бол өнөөдөр мөн энэ шалтгаанаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах хүсэлтээ тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргажээ.

Тэгвэл хандлагын дагуу нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “Ажнай ”Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө гаргаж, шийдвэрлүүлээд хууль хяналтын байгууллагад шалгуулчих нь хэрэгтэй дээ.

Ингэж байж хулгайд холбогдолгүй “гэх” өөрсдийн яриагаа хууль хяналтын байгууллагаар баталгаажуулж, няцаагаад авчих нь зүйтэй дээ.

А.Галт 

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)