Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

УБТЗ "утгаа алдаж"

УБТЗ "утгаа алдаж"

Хууль, хяналтын байгууллагынхан УБТЗ-ыг сайтар шалгах хэрэгтэй. “Больё оо” гэтэл нь ухаж, төнхөх ёстой. Их ч но илэрнэ дээ. Захаасаа ч ил болсоор байгаа.

С.Батдөл “магнайлсан”. Баахан л шуугиан дэгдээлээ. Шуугианаас цэвэрхэн “мултарчихгүй л” бол зохих шийтгэлээ хүлээх нь дамжиггүй.

Тэгвэл араас нь ахин нэг нөхөр “тодорсон” сурагтай. Хэвлэлүүдээр мэр сэр шуугиж байна. Тэр нь хэнбугай вэ гэвэл УБТЗ ХНН-ийн Худалдааны албаны орлогч дарга Б.Ганхөлөг гэгч. Мөн л хууль зөрчиж, хэрэгт холбогдон, ял эдэлсэн этгээд.. Тэрбээр бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, ашиглан, шамшигдуулаад зогсохгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж байжээ.

Ял эдэлсэн байдлаас нь харвал,

1998 онд Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 90.1-т зааснаар 2 жил,

1999 онд Эрүүгийн хуулийн 123.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, ашиглан, шамшигдуулсан хэргээр 1.5 жил,

2014 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар 3 жилийн ял сонссон байх юм.

Энэ этгээд эдүгээ УБТЗ ХНН-ийн Худалдааны албаны орлогч даргаар ажиллаж байгаа аж. Уг нь бол зүйд нийцэмгүй. Урьд өмнө нь өчнөөн гэмт хэрэгт холбогдсон хүн төрийн өмчит компанид удирдах албан тушаал хашиж таарахгүй.

Төрийн албаны шалгуур “том” байх ёстой. Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг “эрээвэр, хураавар намтартай, үл бүтэх” эөхдийн “орогнодог” газар энэ лав биш. Энд алдаа байна. Засах хэрэгтэй. “Завхралыг нухчин дарах” ёстой.

Тэгэхгүй л бол горьгүй. Ямааны мах халуун дээрээ гэдэг. Батдөлөөр “баримжаалж” яг одоо л хөдөлье. УБТЗ-аас авхуулаад улс даяар “донсолгоё”. Тэр нь өлзийтэй. Тэгээд дараа нь энх цагийг мөрөөсье...

С.Ганга

Sanuulga.mn

 

   

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)