Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Жамбалын Бат-Эрдэнэ - Жалганаасаа  гараагүй гишүүн

Жамбалын Бат-Эрдэнэ - Жалганаасаа  гараагүй гишүүн

Ж.Бат-Эрдэнэ гишүүн жалганаасаа гараагүй гэхэд нэг их хол зөрөхгүй. Булган аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдсон гэхэд гарт баригдаж нүдэнд харагдах олигтой зүйл улс орны хэмжээнд ч нутаг усны хэмжээнд ч хийсэнгүй.  
Сонгуулийн үеэр Сүнээтэй холбогдож сүрхий  сандаргасан түүнийг зарим нэгэн өрсөлдөгч нар “Сүнээ судлаач”  болох дөхсөн гэх юм билээ. Ж.Бат-Эрдэнийн анхны эхнэр нь солонгос хүүхэн байсан гэдэг. Тэд  дундаасаа охинтой гэдгээ хүртэл мань хүн өөрөө хэлж байсан. 


БСШУЯ-ыг толгойлж байсан УИХ-ын асан Ё.Отгонбаярыг лоббидож авааль эхнэр Д.Отгонсүрэнгээ Чойжин ламын музейн захирал болгосон гэдэг. 
Туслаж дэмжиж байсан Ё.Отгонбаярыхаа тойргийг булааж хуншгүй загнасан удаатай гэдгийг учир мэдэх хүмүүс шивэр авир гэдэг. “Ороо бусгаа ихтэй гишүүн шүүдээ” манай Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэмээн Булганыхан шивнэцгээх юм билээ. 
Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхад Эрдэнэт хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарч,  Монгол улсын Төрийн албаны, төрийн албан хаагчийн нэр хүнд, үнэ цэнийг навс унагасан.  
Уг гэмт хэрэг Ж.Бат-Эрдэнэний өрөөнөөс архидалтаас үүдэлтэй, хохирогч талийгаачийг ажлаа өгөхийг сайд нь  шаардсан гэдэг. 
Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй гэдэг. Төрийн яаманд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан гэмт хэрэгтэй холбогдуулан тухайн үед сайдаар ажиллаж байсан Жамбалын Бат-Эрдэнийг шалгах ёстой.

Б.Гал

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)