Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Ардчилсан нам "аргаа олох нь уу", харъя

Ардчилсан нам "аргаа олох нь уу", харъя

Ардчилсан намын “замбараагүйтэл” арилах янз байна уу. Хэцүүхэн л харагдаж байна. Хэзээ “нар үзнэ” дээ..

Эвлэрнээ гэсэн. Эвлэрэлийн гэх ажлын хэсгийг ч байгуулсан. Гэтэл хачир дээрээ гурван даргатай болоотхов. Гурван баатар гэдэг шиг л. Туйлын жигтэй хэрэг болж байна.

Гэхдээ яахав. Гэгээлэг нэг юм байна. “Тамгатай” АН-ын дарга С.Эрдэнэ сонгууль зарлаж, Д.Ганбатад суудлаа шилжлүүллээ. “Үхэн хатан” шахуу “зүүгдсэн” суудлаасаа тэр ховхров. Үнэхээрийн зүйтэй алхам болсон шиг л ухагдах..

Ц.Элбэгдорж хэлсэн. Х.Баттулгаа, С.Эрдэнээ гурвуулаа Ардчилсан намаас холдёоо гэж. Хэлснийх нь дагуу боллоо. С.Эрдэнэ “явлаа”. Эбэ ч “замхарлаа”. Яахав дүр эсгэж байж болно л доо. Гэхдээ л Ардчилсан намд ивээлтэй хэрэг болсон уу гэвэл болсон. Маргаангүй. Одоо гагц Х.Баттулга л үлдлээ.

Х.Баттулга одоо “байраа тавиад” өгчихмөөр байна. Яахнав дээ. Төрийн тэргүүн хүртэл байсан хүн. Юм үзээгүй гэх биш. Намын даргын суудлаар л дутав гэж дээ. Намбайгаад л байж баймаар. Нам гүм. Ажин түжин.

Хүн өөрчлөгдөхөд бодлого өөрчлөгддөг гэдэг. АН-ын нэгдлийг ярих гурван субъектийн хоёр нь ийн солигдлоо. Лу.Гантөмөр, Д.Ганбат тэргүүтнүүд эвлэрэл ярих нь. Арай өөр сонсогдож байна. Арай өөр ч төсөөлөгдөж байна. Х.Баттулгын талынхан л харин “бүрхэг” байна. “Бантан” хутгачихгүй л гэж найдъя..

Ямартай ч хонгилын үзүүрт гэрэл ассан. Ямар үр дүнд хүрэхийг нь л “чих тавин” чагнаж байя даа...

Д.Сүрэн

Sanuulga.mn

”...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)