Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

“Артай, аатай” А.Адъяасүрэн гишүүний “ханд нь дарагдах” цаг ойртсон уу?

“Артай, аатай” А.Адъяасүрэн гишүүний “ханд нь дарагдах” цаг ойртсон уу?

УИХ-д суугаа бүсгүйчүүд “адтай” байна. Ч.Ундрам гишүүн баахан л шуугиулсан. Одоо А.Адъяасүрэн гишүүний ээлж ирсэн бололтой.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хууль хяналтын байгууллага хоёр хэрэгт яллагдагчаар татаад байна.

Эхнийх нь эртнийх. Тодруулбал, Нүүрс тээврийн С зөвшөөрлийн авлигын асуудал буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөх гэсэн статустай байх үедээ АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.доллар буюу 285 сая төгрөг өгсөн гэх хэрэг.

Энэхүү асуудлаараа тэрбээр яллагдагчаар татагдсан ч хэрэг нь өдгөө хүртэл хуулийн байгууллагад гацсан хэвээр байна. Хэргийн яллах тогтоол нь бүр 2020 онд гарсан байдаг. Гэвч шүүхийн шатандаа нам царцсан гэсэн үг. Ийнхүү царцсан шалтгаан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэмээгддэг. “Аавынхаа” нөмөрт хоргодоод асуудлаас тэр бултаж чадсан. Аргагүй л сайн хамгаалж. Харагдаж байна.

А.Адъяасүрэн гишүүний автортай удаах хэрэг Нүүрсний хулгайн асуудал..

АТГ-аас нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбоотой гэх 17 хүний нэрийг арванхоёрдугаар сард зарласан. Түүнд А.Адъяасүрэн гишүүний нэр багтсан юм.

Гэхдээ уг нь үүнээс ч өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэрээ А.Адъяасүрэн гишүүнийг “цоллож” байв. Тэрбээр "Нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ асуудалд манай парламентын гишүүд холбогдсон. А.Адьяасүрэнгээс эхлээд" хэмээж байжээ.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг. Ор мөргүй зүйлд эрхэм гишүүнийг гүтгэчихээгүй нь л лавтай. Холбогдох байгууллагынхан нь тодруулаад өгнө.

А.Адъяасүрэн гишүүн “артай” юм. “Аатай” юм. Ханд нь дарагдах цаг мөдхөн ирнэ биз ээ...  .

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Адяасүрэн хулгай хийсэн үү уншигчид юу гэж бодож бна