Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Эд хөрөнгө, танил талтай нь бус эрдэм мэдлэгтэй нь “онцгойрдог” цаг ирж

Эд хөрөнгө, танил талтай нь бус эрдэм мэдлэгтэй нь “онцгойрдог” цаг ирж

 

 

“Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруултад 2955 иргэн материал ирүүлж, 2407 нь сорил шалгалтад хамрагдахаар болжээ гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг шуугиж байна. Сайшаамаар. Баярламаар.

Төрийн өмчит компанийн шат шатны албан тушааалд түмний дундаас цойлсон эгэл ардын хүүхдүүд ажиллах боломж бүрдэх нь. Зүйтэй ажил боллоо энэ..

Өмнө нь бол Төрийн өмчит компанийн албан тушаалын томилгоо хэн нэг даргын эрх мэдлийн хүрээнд шийдэгддэг байсан. Даргын дохиогоор “шид биелнэ”. Таашаалд нийцсэн. “тахил өргөсөн” нь л сонгогдоно. Өөр гарцгүй. Шударга ёс үгүй.

Даргын томилсон хүн даргадаа л “амь”. Даалгасан бүгдийг нь өчиггүй дагана. Утгаараа “цүнх барина”. Үүрэгт ажил нь бол урагшилнаа “хол”. Даанч ийм гажуу систем л “ноёлсоор” удсан.  

Гэтэл одоо цаг өөр болж. Шинэ давалгаа, шинэ жишиг тогтох нь бололтой.

Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн алба хаагчдад хүлээлгэх хариуцлагын хууль чангарав. Төрийн албаныхны хариуцлага нэмэгдэж, дураараа авирлагчдын элдэв  “но дэглэх” бололцоо нь ч хумигдсан гээд хэлэхэд хилсдэхгүй

Өөрчлөлтийн эхлэл болж “Эрдэнэс Монгол”-ын 71 ажлын байранд эд хөрөнгө, танил талаараа бус эрдэм, мэдлэг, чадвараараа онцгойрсон.71-н шижигнэсэн залуу томилогдох нь. Өрсөлдөөн дундаас сугарсан нөхөд ажлыг ч харин “машиндана” биз дээ. Ёстой чиг бахадмаар.

Төрийн өмчит компанид, ялангуяа “Эрдэнэс Монголд”  ажилд орно гэдэг мэдлэг чадвартай залуусын хувьд асар том боломж.

Энэ жишиг нь цаашдаа шударга бус байдлыг халж, төрд нүүрлэсэн авилгыг үгүй хийн, улс орны хөгжилд бодитой үр дүн авч ирэх нь эргэлзээгүй.

Шинэ цаг ирж байна. Шинэчлэл биелэлээ олж байна...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)