Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Амлалтынхаа утгыг "ойшоодоггүй" хүн ардын итгэлийг дааж чадах уу?

Амлалтынхаа утгыг "ойшоодоггүй" хүн ардын итгэлийг дааж чадах уу?

2022 оны нэгдүгээр сарын 17-нд болсон Э.Цэндбаатарын Монгол улсын гавьяат тамирчин  цолны мялаалга найран дээр нутгийнх нь ах нар болох УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Suzuki Jimny автомашин бэлэглэхээ амласан.  

Гэвч энэхүү амлалтдаа одоог болтол хүрээгүй, автомашин эзэндээ очоогүйг гавьяат тамирчин Э.Цэндбаатар саяхан Zuv.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн долоо хоногт тухайн асуудал дээр байр сууриа илэрхийлсэн.

Тэрээр “Э.Цэндбаатарт шууд машин аваад өгөх мөнгө байхгүй, ер нь тэгээд машин өгөх албатай ч биш” хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлж байна.

УИХ-ын гишүүн, төрд  ард түмний өмнөөс үүрэг хүлээж буй хүний хэлэх үг, хийх үйлдэл бүр  нь  нягт, хариуцлагатай байх ёстой.

Гэвч хэдхэн сарын өмнө нутгийн дүүдээ амласан амлалтаа хээв нэг “залгиж”, “албатай ч биш” хэмээн хэнэггүйхэн мэлзэж суугаа Ж.Мөнхбат гишүүний үйлдлийг ажихад олон мянган сонгогчдынхоо итгэлээр ч “наадаж” мэдэхээр харагдаж байна.

Амлалт гэдэг бол хий хоосон хэнээрхэл биш. Хэнээрхэл гэж бодогсод нь Ж.Мөнхбат гишүүнээр дуусгавар болох ёстой.

Харин хэлсэн бол хийдэг, хийх хийхдээ хийсэн шиг хийдэг төрийн түшээд л Монголын  төрд олон байгаасай...  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)