Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэлгүй удсанаас Х.Баттулга, Б.Ганхуяг, С.Батдөл нар хэргээ хялбаршуулж шийдэх боломжтой болох нь

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэлгүй удсанаас Х.Баттулга, Б.Ганхуяг, С.Батдөл нар хэргээ хялбаршуулж шийдэх боломжтой болох нь

Өнгөрсөн сарын 17 /2022.12.17/-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Тодруулбал, "Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох"- ыг шаардсан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газраас нэн даруй Эрүүгийн хуульд доорх өөрчлөлтүүдийг оруулсан юм.

  • Хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсны дараагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгох,
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах.
  • Тухайлбал, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар эсвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах,
  • Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

Гэвч энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сарын 12-ны өдөр ”Төрийн мэдээллийн эмхэтгэл”-д хэвлэсэн бөгөөд өдгөө Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байна.

Учир нь "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэснээс 10 хоногийн дараагаас хууль үйлчилж эхэлдэг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хугацаа нь болоогүй гэсэн үг.

Аливаа хуулийг баталсны дараа "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэх ажлыг Г.Занданшатар даргатай УИХ түүний тамгын газар уг нь хариуцдаг билээ. Дээрх нөхцөл байдлаас үүдэн "ЭТТ ХК"-ийн захирал Б.Ганхуяг, яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүнтэй хамт баригдсан нэр бүхий хүмүүс мөн бусад "нүүрсний хулгайчид", УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарыг хуучин Эрүүгийн хуулиар шийтгэх нь. Бүр тодруулбал, ялын чангатгасан өөрчлөлт эдэнд огт үйлчлэхгүй нь бололтой.

Эх сурвалж: Isee.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)