Ё.Баатарбилэгтэнийхэн "барцадтай" байна
Ё.Баатарбилэгтэний хувьд “ёозгүй” өдрүүд өнгөрч байх шиг. Учир юун гэвээс Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулж, АТГ-аас яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлээд буй 87 нэрийн дунд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон түүний төрсөн эцэг болон дүү багтжээ.
Ё.Баатарбилэгийг НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй хамаарал бүхий бөгөөд, Хөгжлийн банкнаас зээл авах асуудалд нь нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэмээн үзсэн байна.
Ё.Баатарбилэг. Нэрнээс нь авхуулаад дүгнэхэд “билэггүй” үйл хийхээргүй л хүн. Гэтэл үгүй юм. “Балаг” нь илэрч байна. “Бантан” хутгадаг л нөхөр шиг. Харъя л даа. Хууль цэгнээд өгөх биз. Хурдалж л үзээсэй харин...
Д.Сүрэн
Sanuulga.mn