Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Хөгжлийн банкыг "тоногчдын" хөл нь "тушигдах" цаг ойртсон уу?

Хөгжлийн банкыг "тоногчдын" хөл нь "тушигдах" цаг ойртсон уу?

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээд, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нийлсэн 80 гаруй хүний албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож, зээл олгосон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, 80 хүнд холбогдох 463 хавтаст хэргийг 2022 оны аравдугаар сарын 25-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Тус прокурорын газраас 10 прокурор хэрэгт хяналт тавьж хоёр сар гаруй хугацаанд ажилласан байна. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд дээрх 80 холбогдогчид яллах дүгнэлтийг танилцуулж дуусчээ. Улмаар Хөгжлийн банкны хэргийг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн байна.

Уг хэрэгт холбогдогчдыг дурдвал, УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу зэрэг хүмүүс байна.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар ч энд хамаарна. Тэднээс гадна АТГ, прокруороос ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй нарын нэр ч Хөгжлийн банкыг “тоногчдын” дунд багтаж байгаа юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)