Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ч.Ундрам гишүүн "ухаажих" хэрэгтэй

Ч.Ундрам гишүүн "ухаажих" хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэг зүйлийг одоо болтол ойлгоогүй, ойлгохыг ч хүсэхгүй явж байна.

Долоон буудлын Должин эгч юмуу, Сэлэнгийн Сэргэлэн хүүгийн ар гэрийн амьдрал, хувийн асуудал, эхнэр хүүхдээ хуурна уу, нууц амрагтай болно уу гэдэг нь иргэд олон нийтэд огт падлийгүй.

Харин иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон, нийтийн албанд зүтгэж байгаа Ч.Ундрамын ар гэрийн асуудал гагцхүү Ч.Ундрамын хувийн асуудал биш, нийтийн асуудал болно гэсэн үг.

Түүнийгээ ч тэрбээр хүлээн зөвшөөрч сонгуульд оролцсон байх ёстой. Учир нь тэр иргэдийн итгэлийг хүлээж, тэдний өмнөөс төр төлөөлөхөөр сонгогдсон. Төр төлөөлөх хүн үлгэр жишээ байж, хууль хэрэгжүүлэх замаар нийгмийн бүх түвшинд эерэг үр дагавар үзүүлэх ёстой болохоос биш өөрөө ар гэрийн асуудалтай, гэр орондоо завхайрдаг, хүүхдээ хүчирхийлдэг зэрэг зүй бус авир араншинтай байж таарахгүй.

Тиймээс л Монголчууд "гэрээ засаад, төрөө зас" хэмээдэг.

Гэтэл ар гэрийн асуудал миний эрхэлж байгаа асуудалтай, эрхэлж байгаа ажилтай хамаагүй гэж УИХ-ын гишүүн Ч.Ундрам хээв нэг хэлж байгаа нь энэ хүн ёс суртахууны хувьд УИХ-ын гишүүн байх, иргэдийн итгэлийг хүлээж ажиллах чадамжгүй гэдгийн маш тод илэрхийлэл юм.

 

Ц.Мөнх

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)