Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Эрдэнэс таван толгойн БЭТ Ж.Ганбат та төрийн сангийн зээлээ төлсөн үү?

Эрдэнэс таван толгойн БЭТ Ж.Ганбат та төрийн сангийн зээлээ төлсөн үү?

Ард түмэн эрх баригчдаас шударга ёс нэхэж, нүүрсний хулгайчдын  нэрсийг зарлахыг шаардаж, 12 сарын ид хүйтэн өдрүүдэд 20 орчим хоног Сүхбаатарын талбай дээр жагсав. Гэхдээ иргэдийг жагсаал цуглаанд хийхэд хүргэсэн бухимдал, эсэргүүцэл  зөвхөн нүүрсний хулгай төдий биш эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нийгмин баялагаас илүү хувь хүртдэг, байгалийн баялагийг хулгайлдаг, татвар төлөгчдийн мөнгөнөөс  тендер нэрээр хувь завшдаг, авлига албан тушаалтай холбоотой асуудалд орооцолддог улс төрчид, тэдний гар хөл бологсдыг эсэргүүцсэн  бухимдал байлаа. 

Олон жил үргэлжилсэн энэ байдал сүүлийн силүүдэд улам төгөлдөршиж, төрөөс олон арван турбумтнууд төрдөг жижиг рүү улс орноороо гулгалаа.

Ажил албан тушаалаа амин хувийн хэрэгт давуу тал болгосон байж болзошгүй ганцхан жишээг дурьдая.

Жилийн жилд олон улсын хэмжээний их дээд сургуулиудад мэдлэг чадвар, шалгалтын оноогоороо тэнцсэн суралцагчдыг Боловсролын яам шалгаруулж,  тэдний сургалтын төлбөрийг Сангийн яамнаас  сургалтын төлбөрийн  зээл хэлбэрээр олгож санхүүжүүлдэг.

Сонирхолтой нь “мөнгө гаргадаг” сангийн яамныхан өөрсдөө болон тэдэнтэй холбоотой албан тушаалтнуудын хүүхдүүдэд тэтгэлэгээр суралцах явдал  цөөнгүй   байдаг байна.

Бидэнд ирсэн доор баримтаар бол өнөөдрийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гишүүн, Төрийн банкны хувьцаа эзэмшигч байсан, Эрдэнэс таван толгой ХК-ийн БЭТ-ээр томилогдсон Ж.Ганбат гэхэд  2000 онд АНУ-д суралцахдаа  32 мянган ам.долларын зээл авчээ. Мөн 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан Ц.Сэдванчиг гишүүний хүү Оргил, Цэрэндаш нар 2015 онд тус тус 32.000, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл,  УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна Н.Батбаярын охин Хулан, Сангийн сайд асан Баяртсайханы охин Хулан, Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал нарын тухайн үед аав нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан, эсэхүл өөрсдөө Сангийн яаманд ажилладаг байсан хүмүүс төрийн сангийн зээлээр суралцжээ.

Эдгээр суралцагчдын хэд нь төрөөс авсан сургалтын төлбөрийн зээлээ төлсөн нь тодорхойгүй хэвээр байна. Түүгээр зогсохгүй зээлээ өргөн эргэн төлөх огноогоо журам болон гэрээнд тусгаагүй байсан гэх мэдээлэл бий.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилаж буй атлаа давхар Эрдэнэс таван толгой ХК-д Засгийн газрын БЭТ-ээр томилогдон ажиллаж байгаа  Ж.Ганбатын хувьд нэг бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа гүйцэтгэх, нөгөө бол БЭТ-ийн ажлаа хийх ёстой. Сайд дарга нарыг “дагаж”, тэдний итгэлийг олж, үргэлж шахуу дарга хийж ирсэн Ж.Ганбат Сургалтын төрийн сангийн зээлээ төлсөн үү? Тэр одоо ярьж хэлж байгаа шигээ шударга нэгэн мөн үү?

 

А.Галт

Сануулга.мн 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)