Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэв үү?

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэв үү?

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. “Бие, гэр” хоёроо засаж чадаагүй хэрнээ төр засахаар тэмүүлсэн Ч.Ундрам ахайтны “дуулиан” чухам юу болж байна вэ?

Монголчууд бол машид өвөрмөц заншилтай ард түмэн. Эрхт төрөө бүхний дээд мэт хүндэлдэг. Төрийн минь сүлд өршөө гэж сүслэдэг. Төр ариунаас ариун байх ёстой хэмээн сэтгэдэг. Төр түших нэгнийг ч хатуу шалгуураар сонгодог.

Эм хүмүүнийг мөн бүхний үүтгэл мэт үздэг. Энэ ч утгаараа бүсгүй хүний нэр цэвэр, үйлс дардан байхын явдлыг ихэд чухалчилдаг. Ялангуяа төрд суусан эмэгтэй хүнээс нягт нямбай, чанд хатуу, эмх цэгцтэй байдлыг шаарддаг. Ийм л ард түмэн.

Гэтэл одоо цаг өөр болсон юмсанж. Төр, түшээ хоёр нь ч үйлээ цэгнэж чадахаа байж. Эр, эм ялгаагүй. Эрээ цээрээ алдаж...

Үүний тод томруун жишээ гэвэл Ч.Ундрам гишүүний “драма”. Тэрбээр үрээ “өвтгөж”, ханиа “доромжилчихоод” өөрийгөө гэмгүй хэмээн “өмөөрч” сууна. Төрийн сэнтийд зоргоороо ”тухалж”, түмний итгэлээр ч “тохуурхаж” байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснийг нөхөр нь болох Б.Наранцацралт баталж, холбогдох баримтуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд ил болгосон.

Зураг нээх

Эр нөхрийнхөө “бэлгэнд” цочирдсон гишүүн маань учиргүй сайны дүр эсгэж, “Улаан бал”-аар баахан л “попорсон”. Өр зөөлөн нь бол “өмөөрөхөөр л” харагдана билээ. Өмөөрөх ч дөхсөн.  

 

 

Гэтэл үүний дараахан мань хүний хүүхэдтэйгээ зүй бус харьцаж буй бичлэг дахин нийтэд ил болоотхов. Асуудал ч хурцадлаа.

Эр нөхрөө “араар тавьсаныг” нь өнгөрөөж болох ч үрээ “өөрөөсөө унаагүй” мэтээр “ширүүлэх” ийм араншинтай хүн төрийн сэнтийд тэнцэхгүй гэж ард түмэн эсэргүүцэв. Арга ч үгүй юм. Яаж тэнцэх вэ дээ. “Ор хөнжлийнхөө” асуудлаас авхуулаад олон зүйлд будилж байгаа хүн олны итгэлийг даана гэж байхгүй. Энд ёс зүй яригдана. Хөндөгдөнө.  

Өөрөө ч үүнийгээ ухаарсан бололтой. Ч.Ундрам гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа гэх шуум цахим орчинд тархаж. Зөв. Ингэх л хэрэгтэй. Ичих нүүр нь элэгнээсээ “ховхорсон” юмаа гэхэд, ийм дайны жудаг үлдээ байлгүй дээ энэ чинь. Харах, хүлээх л үлдлээ.

Эрхэм гишүүн та ажлаа өгөөд амгалан суу. Ахиад эхнээс нь биеэ бас гэрээ цэгцэл. Тэр нь танд өлзийтэй. Төрд ч бас хэрэгтэй...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

 

 

 

 

 

 

 

   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)