Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ жилийн мэндчилгээ: Онцлох амлалтууд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ жилийн мэндчилгээ: Онцлох амлалтууд

Хуучин он улирч, шинэ он айлчлан ирлээ. Он солигдох торгон мөчтэй уралдан Монгол Улсын төрийн өндөрлөгүүд ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

Бид та бүхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ жилийн мэндчилгээнд дурдагдсан онцлох амлалтуудыг тоймлон хүргэж байна.

-2023 он Шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлсэн жил байх болно.

-2023 он хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралдаа эргэн шилжиж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн жил байх болно.

-2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт  идэвхжин, сэргэх болно.

-2023 онд Нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон Шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно.

-2023 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх болно.

-2023 он Монгол улс түүхэндээ хамгийн олон жуулчин хүлээн авсан жил байх болно.

-2023 он Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентийн тогтолцоонд шилжих, Үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байх болно.

Эх сурвалж: Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)