Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Сануулья: Сангийн сайд нь төсвийн "хулгайч" уу

Сануулья: Сангийн сайд  нь  төсвийн "хулгайч" уу

 Төрд 25 тэрбум төгрөгийн зоорь “шахсан” гэх “ОСМ агро трейдинг” ХХК Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэрийн компанийн хаяг дээр бүртгэлтэй байна

 Чингис хаан банк улсад 280 орчим тэрбум төгрөгийн өртэй. Тэр дундаа Нийгмийн даатгалын санд 99 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банк өрөө төлөхгүй гурван жил гаруй гүрийж, гэдийсний эцэст эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зоорь өгөхөөр болсныг НДЕГ-ын дарга Д.Зоригт зарласан. Өрөндөө өгөх болсон тэр зоорь нь 600 хүүхдийн сургуулийн дайтай хэмжээтэй, зургаан тэрбум орчим төгрөгийн бодит үнэлгээтэй гэх атал 25 тэрбум төгрөгөөр үнэлж, төрд өгөхөөр болсон нь шүүмжлэл дагуулж буй. Хамгийн гол нь, “Чингис хаан банкны хэтийдсэн үнэтэй энэ “шахаа”-г хэн төрд оруулж ирж, дэмжүүлэв” гэдэг нь хариултгүй асуулт болоод буй юм.

Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Чингис хаан банкны төрд учруулсан өрөндөө “шахсан” 25 тэрбум төгрөгийн үнэтэй гэх агуулах нь Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай хэд хэдэн сэжмээр холбоотой болохыг баримтаар дэлгэж байна. 

ТӨРД 25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗООРЬ “ШАХСАН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ОХИН КОМПАНИ “ОСМ АГРО ТРЕЙДИНГ” ХХК НЬ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР А.СОЁЛМААГИЙН “НЬЮГОБИ ГЕЙТ” ХХК-ИЙН ХАЯГ ДЭЭР ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ БАЙДАГ

         Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Амийль овогтой Соёлмаа нь Будням овогтой Батхүүтэй хамт “Ньюгоби гейт” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл “Ньюгоби гейт” ХХК нь төрд 280 орчим тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банктай гарцаагүй гурван сэжмээр холбогддог ажээ. 

1. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай хамт “Ньюгоби гейт” ХХК-ийг эзэмшигч Буднямын Батхүү нь Чингис хаан банкны 23 хувийн хувьцааг эзэмшигч Цэдэн-Иш овогтой Баярсайханы нөхөр. Өөрөөр бол, Б.Батхүү нь Чингис хаан банкны хувьцааг эхнэр Ц.Баярсайханаараа дамжуулан эзэмшдэг. Дээрээс нь А.Соёлмаа, Ц.Баярсайхан нар нь ч дотно найзууд юм билээ.  

2. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаагийн “Ньюгоби гейт” ХХК нь “Хан-Уул, 11-р хороо, С-17 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “ОСМ агро трейдинг” ХХК, “Органик солюшнс монголия агро” ХХК гэх хоёр компани давхар бүртгэлтэй байна.

 

 

     Тэгвэл “ОСМ агро трейдинг” ХХК-ийг Чингис хаан банк эзэмшдэг бөгөөд Хашчулуун овогтой Шижир-Эрдэнэ гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. “ОСМ агро трейдинг” ХХК нь Чингис хаан банкны газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний салбарын бизнес хариуцдаг компани. Тодруулбал, тус компани Сонгинохайрхан дүүрэгт 14 мянган тонн хүнсний ногоо хадгалах багтаамжтай зоорь барьж, ашиглалтад оруулсан бөгөөд өдгөө тэр зоорио Нийгмийн даатгалын ерөнхий газарт 25 тэрбум төгрөгөөр үнэлж, өрөндөө өгөхөөр гэрээ байгуулаад буй. Өөрөөр хэлбэл, сүүлийн өдрүүдэд хэл аманд өртөөд буй 25 тэрбум төгрөгийн үнэтэй “шахаа”-ны зоорь нь Чингис хаан банкны охин компани болох “ОСМ агро трейдинг” ХХК-ийнх юм. 

Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)