ЗАЛРУУЛГА

Манай sanuulga.mn сайтын https://www.facebook.com/sanuulgamn1 фэйсбүүк пэйж хуудсанд 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр “Марс төвиййн нууцлаг өмчлөлийн ул мөр” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг гаргахдаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбогдуулан эх сурвалжийг нягтлалгүй гаргасны улмаас “Девелопмент лорд” ХХК-ийн нэр хүндэд санамсаргүйгээр халдаж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэжээ.
Бидний нягталж олсноор Булган аймгийн рашаант сумын нутаг дэвсгэрт байрлах “Девелопмент лорд” ХХК-ийн эзэмшил бүхий “МАRS” үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, иргэн Б.Чойжилжалбуу гэх нэр бүхий хүмүүс ямар хамааралгүй болох нь тогтоогдсон юм.
Тиймээс манай сануулга.мн сайт болон Сануулгамн1 пэйж хуудасны зүгээс дээрх ташаа мэдээллийг мэдээллийн сангаасаа буулгаж, худал ташаа мэдээлэл гаргаж, тус компанийн нэр хүндэд халдсандаа “Девелопмент лорд” ХХК-аас албан ёсоор хүлцэл өчиж, энэхүү залруулгыг гаргаж байна.
Цаашдаа бид аливаа мэдээллийг гаргахдаа эх сурвалжаа нягтлан хүргэж байхад анхаарах болно.
SANUULGA.MN сайтын редакци