Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

“Түр орлон гүйцэтгэгч"-дийн "бүр" болох мөрөөдөл 11 хоногийн дараа "замхарна"

“Түр орлон гүйцэтгэгч"-дийн "бүр" болох мөрөөдөл 11 хоногийн дараа "замхарна"

“Чоно борооноор” гэгчээр “бороо” далимдуулж, төрд шургалсан “чононууд” юм үзээгүй мэт аашлан, эрх ямбаар “ульсаар” байна. Хотонд шургалсан “хортнуудыг” зүгээр орхиж болохгүй. “Намнах” хэрэгтэй. “Намнагдах” цаг нь ч ойртсон бололтой.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, коронавирус/ковид19/-ын халдвараас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуулийг 2020 онд УИХ-аас батласан. Улмаар тус хуулийн үйлчлэлийг хэд хэдэн удаа сунгаж, эцсийн байдлаар 2022 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байлгахаар тогтсон юм.

Энэ нь зарим нэг нөхдийн хувьд завшаан болсон. Төрийн албаны шалгалтанд тэнцээгүй хэрнээ Цар тахлын тухай хуулиар халхавчлан, төрийн захиргааны байгууллагад "Түр орлон гүйцэтгэгч" нэрийн дор шургалагч “чононуудын” даврал ингэж л эхэлсэн билээ. Яг ийм байдлаар төрийн албанд “заларсан” албан тушаалтан 1100 орчим бий гэсэн судалгаа байна Тэд Засгийн газрын харъяа байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авхуулаад бүхий л шатны төрийн байгууллагад алба хашиж байгаа юм. 

Гэхдээ "түр" гэх тодотгол түр л байх ёстой. Цар тахлын хуультай хамт тэдний ямба ч хураагдах учиртай юм. Төрийн хууль хатуу. "Түр" гэх "сэтэр" зүүгчдэд бүр ч халгаатай байх нь дамжиггүй биз. Эрээвэр хураавар "цэвэрлэгээ" хийгдэж, энд тэнд зарим нь үлдчихгүй л гэж найдъя.

Он дуусахад 11 хоногийн хугацаа л үлдсэн. Одоо бид төрийн албанд “түр” гээд “бүр” суухыг хүсэгчдийн хэтийдсэн мөрөөдөл яаж “тасрахыг” харах л үлдлээ.  

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)