Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

Ард түмэн таныг аав шиг чинь ЭРХЛҮҮЛЭХГҮЙ Ч.Номин сайд аа!

Ард түмэн таныг аав шиг чинь ЭРХЛҮҮЛЭХГҮЙ Ч.Номин сайд аа!

Ч.Номин бэлтэй эцгийн буянаар төрийн ордны хаалгаар бус "тооноор орж ирсэн" адтай нэгэн. Аав нь түүнд сайдын суудлыг ТҮЦ-нээс чихэр худалдаж авч өгч байгаа аятай л "аваад өгчихсөн". Өөрөө ч тэр ямбыг их багын зэргээр хүсэн болов уу...

Гэвч сайд болсноосоо хойш Ч.Номин хэл амнаас салсангүй, сенсаци шуугианаас холдсонгүй. Соёлын салбарынхан нь салбараа мэдэхгүй байна хэмээн огцруулахаар хэд, хэд оролдож, давалгаалаад амжилт олоогүй. 

Бүр тэрбээр УИХ-ын гишүүн болсон. Барьцаа ахиулсан. Тэгээд өнөөдөр 18 тэрбумаар хүүхдүүдэд ваучер тараана гээд мугуйдалж, хүслээ гүйцэлдүүлчхээд малийж сууна.

Ч.Номин сайд өөрөө тосонд умбаж, торгонд хөлбөрч өссөн хүн. Эгэл ардын амьдралыг төдийлөн гадарлахгүй. Тиймдээ ч ЭГЭЛГҮЙ шийдвэрүүд гаргаж суудаг юм шиг‼️ 

Борог амьдрал мэдрээгүй өссөн хүн борчуулыг бодсон шийдвэр гаргана гэж юу байх вэ. Багын эрх зангаараа төсвийн мөнгийг үргүй цацаж байгаагаа ч ойлгохгүй зөрүүдлэх. Түмний мөнгө, төрийн мөнгөөр наадаж байна. Гол харлам.

Өнөөдөр олон нийт Ч.Номин сайдыг ОГЦРУУЛАХААР давалгаалж байна. Ард түмэн таныг аав шиг чинь эрхлүүлэхгүй. Таны хүслийг дарах хүч ард түмний гарт байдгийг санагтун сайдтаан!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)