Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан ҮХНӨ-ийн төсөл 2023 оны 5-р сарын 31 ний өдөр УИХ-ын чуулганаар орж хэлэлцэгдэн ҮХНӨ болж батлагдав. 

Энэхүү ҮХНӨ-ийн хүрээнд 2024 оны УИХ-ын сонгууль 126 гишүүнтэй болох, ингэхдээ 78 гишүүнийг нь бүсчилсэн хөгжлийг дэмжих томсгосон тойрог буюу можаритори, 48 гишүүнийг намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлсэн гэсэн сонгуулийн холимог системээр сонгууль явуулах нөхцөл бүрдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮХНӨ батлагдсан цагаас /2023 оны 06 сараас/ эхлэн эрх баригч МАН-ын даргын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-д үе солих, авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдогсдыг нэр дэвшүүлэхгүй байх, намын жагсаалтанд нэр цэвэр, нийгмийн төлөөлөл бүрээс багтаах тухай ярьж эхэлсэн. Мөн шинэ сэргэлтийн бодлогын үргэлжлэл болгож одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслүүдийн ажлуудыг ярьж, төлөвлөж эхэлсэн байдаг. 

УИХ-аар 2023 оны 6 сарын 16-ны өдөр Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Л.Оюун-Эрдэнийн яриад байсан нийгмийн төлөөлөл бүрийг УИХ-д оруулах боломж илүү бодитой болсон.

Энэ өдрөөс эхлэн МАН-ын улс төрчид ил далд хэлбэрээр жагсаалтанд багтах эсвэл тойрогт өрсөлдөх болсон тухай элдэв янзын мэдээлэл сошиал орчинд цацаж эхэлсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын хувьд намын жагсаалт тэргүүлж сонгуульд оролцоно гэсэн цуу яриа гарсан ч мань Ерөнхий сайд өөрөө тойрогт нэр дэвшин МАН-ын жагсаалтын дийлэнх олонхийг /38-ийг/ УИХ-ын гишүүн биш, өмнө нь улс төрд орж байгаагүй, сайд дарга байгаагүй нийгмийн төлөөллөөс бүрдүүлсэнээ зарласан. 

Энэ нь Монголын ард түмнээс маш их дэмжлэг авч МАН-ыг сонгуулиар олонхи болоход ихээсэн түлхэц үзүүлсэн. 

Тэрбээр элдэв хэл аманд өртсөн, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон улс төрчдийг тойрогт нэрийг дэвшүүлээгүй нь мөн нь олны дэмжлэгийг хүлээсэн. 

Л.Оюун-Эрдэнэ 2023 онд 8-р сарын сүүлээс эхлэн 21 аймгийг тойрч иргэдтэй уулзах үеэрээ намын жагсаалтандаа жендерийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахдаа 5 хүн тутмын нэг нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, жагсаалтын эхний 5-д багтаан хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг багтаана гэдгээ зарлаж, бусад улс төрийн намуудад ч гэсэн жагсаалтаа ингэж гаргахыг уриалсан. 

Тэр хэлсэндээ хүрч 2024 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл багтаж УИХ-ын гишүүд болсон .

Түүний эхлүүлсэн, өөрийн нь хэлсэн ҮХНӨ-ийн реформ ийнхүү бодит ажил болж, үр дүнгээ өгч эхэлжээ гэж харж болохоор байна. 

М.Баатар

Амлалт.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)