Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.06

Сумын эмчээс сайдын зөвлөх хүртэл дэвшсэн Б.Буянтогтох

Сумын эмчээс сайдын зөвлөх хүртэл дэвшсэн Б.Буянтогтох

Улс орны ирээдүй тэр тусмаа оршин тогтнохуйн үндэстэй шууд хамааралтай, нэн чухал салбар бол эрүүл мэндийн салбар. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт асуудал их байна. Шилдэг боловсон хүчин гэхээсээ илүүтэй сэтгэлтэй бодлого тодорхойлогчид энэ салбарт дутагдаж байна, шат шатанд.

Тэгвэл энэ “цоорхойг” нийслэлийн түвшинд “нөхөхөөр” Хүний их эмч, Бизнесийн ухааны докторант Батсүхийн Буянтогтонх Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж байна. Тэрбээр сумын эмчээс ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Улмаар Эрүүл мэндийн яаманд салбараа “эмнэн” ажиллаж, ковидын хүнд үеийг давахад бодлогын түвшинд өндөр хувь нэмэр оруулан зүтгэсэн нэгэн гэдгээр нь салбарынхан нь андахгүй. Өдгөө Б.Буянтогтох Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайханы зөвлөхийн албан тушаалыг хашиж байгаа юм.

May be an image of 1 person, newsroom and text

Түүнд туршлага бий. Эрүүл мэндийн салбарын тогоонд олон жил чанагдсан туршлагаараа тэрбээр нийслэлийн түвшинд бодлого тодорхойлж, бодлого тодорхойлоход хувь нэмрээ оруулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд улам ойртуулахаар зориглон, зүтгэж байгаа юм. Хотын дарга Х.Нямбаатар ч Б.Буянтогтохыг багт нь зайлшгүй байх ёстой хүн хэмээн тодотгоод буй.

Салбараа мэддэг хүнд асуудлын шийдлийг “мэтгэх” хялбар. Тэд юу хийхээ мэднэ, тухайн асуудлын шалтгаан нөхцлийг бусдаас гүнээр олж харна. Б.Буянтогтоход ч яг л ийм давуу тал, чадвар бий.  

Өнөөдөр бүгд л нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжлийн тухай ярьдаг ч иргэдийн эрүүл мэнд, эрүүл байх боломж, үйлчилгээг орхигдуулж байна. Бидэнд хүндээ зориулсан бодлого шийдвэр дутагдаж байна. Энэ л дутагдлыг арилгах хүч Б.Буянтогтоход бий. Одоо харин иргэд бид л түүнд итгэл хүлээлгэхийн явдал нэн чухал байна...  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)