Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.06

НИТХ-д нэр дэвшигч А.Баяр ба хятадуудын хоршил

НИТХ-д нэр дэвшигч А.Баяр ба хятадуудын хоршил

БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр гэх залуугийн сошиал дахь сонгуулийн сурталчилгаа “цөмрөх” нь ээ. Хотын дарга Х.Нямбаатараас хуулбарласан уу гэлтэй, хослолоо тайлж хаячихаад, барилгачны “норм”-ын хүрэм өмсөөд, энд ч, тэнд ч зураглаач дагуулаад гүйгээд байна. Асфальт нь хатаагүй шахуу авто замаар алхаад “Саяхан энэ зам улаан шороо байлаа шүү дээ” гэж сайрхаж байх юм. Авто зогсоол дээгүүр алхаад “Энд эвдэрч хэмхэрсэн гражууд байлаа” гэж баярхаж байх юм. Хүүхдүүдтэй бөмбөг тоглоод гүйж байна, худалдааны захуудаар ч “тэнэж” байна. “Ажилдаа би ингэж явдаг” гээд гэрээсээ гарч буйгаа бичлэгээр харуулах юм. “Ажлаа би ингэж хийдэг” гээд ажлын ширээгээ ч танилцуулах юм. Тэгснээ телевизийн бүтэн цагийн нэвтрүүлэгт төрийн бодлого яриад зочноор сууж байх юм. Араас нь аавтайгаа өөр нэвтрүүлэгт орчихсон, эцэг, үрийн хайр яриад уйлж суух юм. НИТХ-д нэр дэвшигчдээс түүн шиг сошиалд “супер” сурталчилгаа хийж буй хүн одоогоор алга. Нөгөө талаас, түүн шиг хэт улайрч буй хүн ч алга.

Судалж үзвэл, НИТХ-ын төлөөлөгчийн сэтэр, сэнтийд хэт улайрч, сошиал сурталчилгаагаараа хамтрагчдаа “хөлдөө чирч” буй А.Баяр гэгч нь хятадуудтай халаас, хэтэвчээрээ нэвт холбогдчихсон нэгэн ажээ. Өөрөөр бол, албан тушаал ахихаар адарч буй нь ардаа асар ноцтой шалтгаантай ч байж болох нэгэн аж. 

       Тодруулбал, НИТХ-д нэр дэвшигч, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баярын аав нь “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажилласан, хөлбөмбөгийн “Эрчим” клубийн эзэн Мээрэнгийн Амарбаясгалан гэж хүн бий. Тэгвэл М.Амарбаясгалан 2007 оноос хойш БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгчтэй “Умардын Ган” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тодотгоход, БНХАУ-ын иргэн Hurilesha гэгч нь Сайннамарын Хүрэл гэх монгол нэртэй, хоёр нэрээ ээлжилж ашигладаг нэгэн ажээ. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Эх сурвалж: ergelt.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)