Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.06

Аравдугаар сарын 5 хүртэл ихэнх нутгаар бороо, цас орно

Аравдугаар сарын 5 хүртэл ихэнх нутгаар бороо, цас орно

2024 оны 10 сарын 02-ноос 2024 оны 10 сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

03-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи 03-нд Алтайн салбар уулсаар, 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 04-нд нутгийн хойд хэсгээр, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)