Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.06

Төрийн ажилд ТУРШЛАГАЖСАН А.Сүххишиг

Төрийн ажилд ТУРШЛАГАЖСАН А.Сүххишиг

Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Иргэд амьдарч буй орчноо ая тухтай байлгаж, илүү сайхан орчинд, илүү тав тухтай амьдрахын төлөөнөө сум, дүүрэг, нийслэлийн удирдлагуудаа чамбайгаар сонгох мөч эрхгүй ирэв.

Энэ удаад бид Хан-Уул дүүргийн 6 дугаар тойргоос ДИТХ-д нэр дэвшиж буй Авирмэдийн Сүххишигийг онцолж байна. Тэрбээр ажлын гараагаа багаас эхэлж, хорооны Засаг даргаар 8 жил ажилласан туршлагатай нэгэн юм. А.Сүххишиг өнгөрсөн 4 жилд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороог нүүр бардам удирдаж, тус хорооны орц гарцын асуудлыг шийдэн, бүр Улсын сургууль, цэцэрлэгтэй болгосонд нь иргэд талархалтай хандаж буй.

May be a graphic of 1 person and text

Аливаа нэг сум, дүүрэг, хороо цаашлаад аймаг, нийслэлийн удирдлагаар ажиллаж буй хүнээс иргэдээ гэх чин сэтгэл, асуудлыг шийдэхийн төлөө гэх зогсолтгүй эрмэлзэл “ханхлах” ёстой. Асуудлыг зөвхөн цааш нь уламжлаад зогсох бус, ард нь гарахаар мэрийнэ гэдэг үнэт чанар. Тэгвэл тэр үнэт чанар А.Сүххишигт бийг олон ч хүн онцлон хэлж байгаа юм.

А.Сүххишиг төр, иргэнийг холбох ГҮҮР болон ажиллах зорилготойгоор энэ удаагийн орон нутгийн сонгуульд хүч үзэж байгаа. Түүнд туршлага бий. Өнгөрсөн 8 жилийн туршлагадаа тулгуурлан Хан-Уул дүүргийг илүү сайхан дүүрэг болгохын төлөөнөө тэр хувь нэмрээ оруулна, иргэд ч тэр сэтгэлд нь ташуур өгч, түүнд арвин итгэл хүлээлгэх биз ээ...

    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)